ӨМНӨГОВЬ: Айл өрхийг төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнд холбох ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-28 10:35:19

Даланзадгад /МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд 40-60 хувийн хөнгөлөлттэй үнээр холбох ажил эрчимтэй хэрэгжиж байна. 


Шугам сүлжээний угсралтыг айл өрхийн хүсэлтийн дагуу “Даланзадгад сумын дулаан хангамжийн газар”, “Гүний ус” ХХК, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан ОНӨААТҮГ зэрэг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд гүйцэтгэж байна.


Шугам сүлжээнд холбох ажлыг 2023 оны тавдугаар сарын эхээр эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 65 хэрэглэгчийг шугам сүлжээнд бүрэн холбоод байна. 




Мөн хашаандаа хүлэмжтэй айл өрхийг дэмжих зорилгоор хүнсний ногоо услах улирлын чанартай цэвэр усны шугамд холбох ажлыг давхар зохион байгууллаа.


Даланзадгад сумын цэвэр усны шугам сүлжээний нийт урт 150 километр, ариутгал, бохир усны шугам сүлжээний нийт урт 70 километр болсон нь улсын хэмжээнд манлайлж байгаа үзүүлэлт гэдгийг тус салбарыг мэргэжилтнүүд онцоллоо.

相关新闻