ДОРНОГОВЬ: Өсвөрийн шатарчдад дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-26 09:27:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас өсвөрийн шатрын тэмцээнд амжилттай оролцож байгаа тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүлээн авч уулзлаа.


Энэ онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо болох сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Э.Болортунгалаг, БНХАУ-ын Хайнаньд болох зүүн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд С.Дагиймаа нар оролцох юм. Тэдэнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Ганзориг амжилт хүсэж санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.


Мөн Монгол Улсын 21 аймгийн дундах орон нутгийн багийн аварга шалгаруулах “Хөвсгөл цом-2023” тэмцээнд оролцох баг, тамирчдад дэмжлэг үзүүлэв. Тэмцээн 2023 оны долоодугаар сарын 1-3-нд болно.


Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн өсвөрийн шатарчид өнгөрсөн оны есдүгээр сард Өвөрхангай аймагт болсон хангай, говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээнд багаараа түрүүлж байжээ. 

相关新闻