ДУНДГОВЬ: Япон Улсын хөрөнгө оруулалттай “Мора жи эй” групптэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-26 08:53:20
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны төрөл сортыг тариалах чиглэлээр  Япон Улсын хөрөнгө оруулалттай “Мора жи эй” групптэй хамтран ажиллахаар боллоо. 


Тодруулбал, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус группийн төслийн санаачлагч, зөвлөх Ёкозүми Ёшиюки нар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.


Санамж бичгийн хүрээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн цөлжилтийг сааруулах, говийн хөрсний үржил шимийг сайжруулах, хүнсний ногооны төрөл сортыг нэмэгдүүлэх, өндөр сортын ногоо, жимс тариалах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллах ажээ. Тус групп нь хөдөө аж ахуйн салбарт ёс зүйтэй, технологи, тушилтын үр дүнд суурилсан дэвшилтэт аргуудад түшиглэн органик тариалангийн аж ахуйг шинэчлэн хөгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.


Зургаадугаар сарын 22-нд Мандалговь хотноо болсон “Нээлттэй Дундговь” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр МОРА ТББ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж, хэлэлцүүлгийн үеэр япон технологид суурилсан эрүүл органик бүтээгдэхүүн тариалж, экспортлох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсаны үр дүнд ийнхүү хамтран ажиллахаар болжээ. 



相关新闻