Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-06-23 16:22:42

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал энэ оны эхний таван сарын хугацаанд ихээхэн нэмэгдсэн талаар тус улсын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ.


Тодруулбал, тавдугаар сарын эцсийн байдлаар салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7 хувиар нэмэгдэж, 380 сая орчим киловатт болсон бол нарны эрчим хүч 450 сая киловатт болж, өмнөх оныхоос 38.4 хувиар өссөн байна.


Хятад улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал мөн хугацаанд 2.67 тэрбум киловатт болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


Тус улс нь ногоон хөгжлийг дэмжих хүчин чармайлтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтаа сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн юм.


Тухайлбал, энэ оны 1-5 дугаар сарын хугацаанд эрчим хүчний томоохон компаниудын нарны эрчим хүчний салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 140.3 хувиар нэмэгдэж, 98.2 тэрбум юаньд /ойролцоогоор 13.68 тэрбум ам.доллар/ хүрчээ.


Хятад улс 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг дээд цэгт нь хүргэж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. 



相关新闻