ДУНДГОВЬ: НДШ төлөгчдийн 42.4 хувь нь төсөвт байгууллагад ажилладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-20 16:03:57
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн НДХ-ийн мэдээлснээр тус аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний 5 сарын байдлаар багасч, зарлага нэмэгджээ.


Тодруулбал, тухайн саруудад нийгмийн даатгалын санд 26.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 24.9 тэрбум төгрөгийн зардал гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 0.1 тэрбум төгрөгөөр  буюу 0.6 хувиар буурч, зарлага 1.6 хувиар  өссөн байна.  Нийгмийн даатгалд 5 дугаар сарын байдлаар 8718 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэн ба тэдгээрийн 25.0 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг бол 42.4 хувь нь төсөвт байгууллагын ажилтнууд байна. Харин 2844 нь сайн дурын даатгал төлөгчид байгаа юм.


Нийгмийн даатгалын сангаас 8322 тэтгэвэр авагч байгаагийн 85.5 хувь нь өндөр насны, 9.8 хувь тахир дутуугийн, 2.8 хувь тэжээгчээ алдсаны, 1.9 хувь нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

5 дугаар сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас 866 хүн тэтгэмж авч байгаа бол, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 17, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 128 хүн байгаа аж. 


Тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 20,0 гаруй мянган тэдгээрийн 43.5 хувь нь НДШ төлдөг. Харин хувийн хэвшилд ажиллаж, НДШ төлөгчдийн тоо төсөвт байгууллагад ажиллагсдын тооноос цөөн байсаар байна. 


相关新闻