ТӨВ: Зуунмод хотын 81 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Зуунмод хот үүсэж, хөгжсөний 81 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү
өдрийг Зуунмод хотын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
Тус өдрөөр “Зуунмод
марафон” гүйлтийн тэмцээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн 18.00 цагаас Special night in Zuunmod
үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Зуунмод марафон” гүйлтийн тэмцээнд 5 насны ангиллаар, 500 гаруй иргэн 1,5 км болон 5 км замаар уралдаж байна.
Үзэсгэлэн худалдааны
үеэр Зуунмод хотын 6 багийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, хоршоод оролцож, нийт
100 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэлээ.
“Special
night in Zuunmod” үйл ажиллагааг хүүхэд, залуусын
оролцоог дэмжих зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны тогтоолоор Төв аймгийг Улаанбаатар хотоос нүүлгэн Зуунмодны амны Сэрүүн дэнжид төвлөрүүлэх шийдвэр гаргаж, Зосын давааны ард байрлаж байсан Сэргэлэн сумын төвийг нүүлгэн ирүүлж Засаг захиргааны харьяалал бий болгосноор Зуунмод хот үүсэж, хөгжих эхлэл тавигдаж байжээ.
Илүү
дэлгэрэнгүй түүхийг: