ДОРНОД: Гурван шалгуулагч ЭЕШ-д 800 оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд ЭЕШ-д 816 сурагч орсноос гурван сурагч 800 оноо авчээ.
Нийгэм судлалын хичээлээр Хэрлэн сумын наймдугаар сургуулийн 12б ангийн сурагч Д.Пүрэвсүрэн, англи хэлний IELTS-ээр Нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Бямбанаран, олон улсын Standardized test, SAT math шалгалтыг "Flower" сургуулийн 12-р ангийн сурагч Б.Болорхүү нар дүйцүүлэн тооцож 800 оноо авсан байна.
Аймгийн хэмжээнд математикийн хичээлээр хамгийн олон буюу 510 хүүхэд, харин орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу есөн хүүхэд ЭЕШ өгчээ.
Дорнод аймаг ЭЕШ-д дээд оноо авсан сурагчийг нэг сая төгрөг, бэлдсэн багшийг 500 мянган төгрөгөөр урамшуулдаг уламжлалтай.