ТӨВ: Элсэлтийн ерөнхий шалгалтыг 741 хүүхэд өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймагт ЭЕШ-ыг энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд нийт 741 шалгуулагч давхардсан тоогоор 2182 шалгалт өгсөн.
Эхний өдөр буюу 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын түүхийн хичээлээр шалгуулагчдын ирц 56.7%, дээд оноо 81 байв. Харин англи хэлний хичээлээр шалгуулагчдын ирц 89%, дээд оноо 89 байв.
6 дугаар сарын 16-ны
өдөр химийн хичээлээр 97.9%,
дээд оноо 70, газар зүйн хичээлээр 72%,
дээд оноо 88, нийгмийн тухай мэдлэг
хичээлээр 90% дээд оноо 89
байв.
6 дугаар сарын 17-ны биологийн хичээлээр 89.2%, дээд оноо 91, математикийн хичээлээр 90.3%, дээд оноо 79 байв.
6 дугаар сарын 18-ны
өдөр физикийн хичээлээр 95%,
дээд оноо 95, Орос хэл хичээлээр 50%,
дээд оноо 89, монгол хэл хичээлээр 83.6%, дээд оноо 86 байв.
Аймгийн хэмжээнд хэмжээст оноогоор хамгийн дээд 790 оноо авсан нь Төв аймгийн аймгийн Батсүмбэр сумын сурагч Д.Балжинням байв.
Харин хамгийн доод хэмжээст оноотой сурагч 200 оноотой байжээ.