ТӨВ: Хүүхдийн спортын их наадамд 102 өсвөрийн тамирчин өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VII их наадамд Төв аймгийн өсвөрийн 102 тамирчин, 16 багш, дасгалжуулагч оролцоно.
Тус наадам энэ сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт болно.
Төв аймаг байгуулагдсаны түүхт ойн жил зохион байгуулж буй
их наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэн, амжилт хүсэж аймгийн тугийг гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Журам
батлах тухай" 183 дугаар тогтоолын хавсралт, Улсын хэмжээний спортын
наадам зохион байгуулах журмын хоёр дахь хэсэгт "Монголын хүүхдийн спортын
наадам"-ыг 2019 оноос эхлэн 2 жил тутамд өвөл, зуны спортын төрлөөр
зохион байгуулна гэж заасан бөгөөд паралимп, дифлимийн төрлүүдийг
оролцуулдгаараа онцлог.