ГОВЬ-АЛТАЙ: Алтайн Швейцар "Хүнхэр" амралт-зугаалгын цогцолбор

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-16 15:23:11

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр" амралт, зугаалгын цогцолбор газар нь “Говь-Алтайн Швейцар” хэмээн алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.


Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.


Хүнхэр зуслангийн рашаан нь байгаль эхийн монгол туургатанд үлдээсэн юугаар ч орлож болошгүй “эм” юм. Энэхүү рашаан нь хар модон ой, өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас дуслан шүүрдэг. 


Уг рашааны найрлага нь гидрокарбонат кальци, магнитай тул хоол боловсруулах эрхтнийг сувилах чадалтайг тогтоожээ.

相关新闻