ХОВД: Зоотехникч, малын эмч дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. “Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд энэ сарын 13-нд Малчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд
300 орчим хүн оролцож, мал аж ахуйн салбарын өнөөгийн
байдал,
цаашид хэрэгжүүлэх ажил, малчин биржийн арилжаанд оролцох
боломж, үр ашиг, малчдын
бизнес, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцов.
Түүнчлэн мал маллах арга туршлага, сургамж, зөвлөгөө, малчдын үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт, бизнесийн хөгжил, аялал жуулчлал, аймгийн аварга малчин, хошой аварга малчин шалгаруулах журмын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөний хүрээнд
-"Аймгийн аварга малчин өрх”
шалгаруулах журмыг шинэчлэх
-Малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй чанарт анхаарах. Ингэхдээ малын өвчлөл гарах, сүргийн эргэлтийг бүрэн
сайжруулах боломжгүй учраас бусад аймгаас эцэг мал авахгүй. Харин аймаг дотроо
эцэг малаар цөм сүргээ сайжруулах
-Бэлчээрийн даацад тохирсон
цөөн тооны малтай байж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд залуу малчдыг түлхүү
оруулах
-Малын эрүүл мэндэд анхаарч эдийн
засгийн эргэлтэд оруулах
-Ховд аймагт одоогоор зоо техникч 12, малын эмч 44 ажиллаж байна. Энэ нь аймгийн
хэмжээний малчдад хүрч үйлчлэхэд учир дутагдалтай байгаа тул яаралтай боловсон
хүчнээ бэлтгэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгасан зөвлөмж гарган хэрэгжүүлж
ажиллахаар тогтлоо.
Зөвлөгөөний төгсгөлд нэр бүхий
малчдыг аймгийн Засаг даргын өргөмжлөл, Хүнс хөдөө аж ахуйн газрын өргөмжлөлөөр
шагнаж урамшуулав.
Мөн Хөгжил политехник коллежийн
Малчны ангид суралцан төгссөн залуу малчдад гэрчилгээ гардуулсан байна.