МСҮТ-д элсэгчдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-09 16:00:59

Дорноговь аймгийн МСҮТ-д 2016-2017 оны хичээлийн жилд 490 гаруй хүүхэд суралцаж байна. Хүнд механизм,  оёдол, нарийн боов, барилга зэрэг 11 мэргэжлийн ангид шинээр 140 хүүхэд элссэн  нь тооны хувьд  өмнөх оныхоос буурсан аж.

Учир нь  жил бүрийн хавар аймгийн хэмжээнд 1100-1300 хүүхэд  суурь боловсрол эзэмшдэг бөгөөд тэдгээрийн 200-300 нь МСҮТ-д тусгай мэргэжил эзэмшихээр элсэн  суралцдаг байсан аж.

Гэтэл өнгөрөгч хавар  ердөө  512  хүүхэд л суралцан төгссөн нь  элсэгчдийн тоонд сөргөөр нөлөөлсөн  тухай тус аймгийн  МСҮТ-ын захирал Х.Түмэннаст ярилаа.

 Харьцангуй бага хүүхэд суурь боловсрол эзэмшиж төгссөн нь тухайн жилийн төрөлт хийгээд боловсролын шинэчлэлийн хүрээнд анги ухраах, дээш нь ахиулах зэрэг өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж зарим багш үзэж байна.

Харин ирэх жилээс 800 гаруй, түүний дараах жилээс 1000 гаруй хүүхэд аймгийн хэмжээнд суурь боловсрол эзэмшиж төгсөх юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻