Ерөнхий боловсролын хоёр сургуулийг нэгтгэхээр шийдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хэрлэн сумын 6, 8 дугаар сургуулиудыг нэгтгэх шийдвэрийг тус аймгийн удирдлага гаргажээ.
Энэ талаар аймгийн Боловсролын газрын даргаас тодруулахад, татан буугдаж байгаа 6-р сугуулийн хичээлийн байр нь цэцэрлэгийн зориулалтаар баригдсан учир анги танхим нь жижиг, Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулахад зориулалтын бус байснаас гадна өнгөрсөн жилүүдэд ердөө арваад ангитайгаар хичээллэж иржээ. Хоёр сургуулийг нэгтгэхтэй холбогдуулан ямар ч халаа сэлгээ хийгээгүй, зөвхөн удирдлагын түвшинд бүтэц, орон тооны өөрчлөлт оруулна гэдгийг Боловсролын газраас хэлж байна.
Ийн хоёр сургууль нэгдсэнээр 1-5-р ангийн 24 бүлгийн сурагчид хуучнаар 6-р сургуулийн байранд, дунд, ахлах ангийн 26 бүлгийн сурагчид 8-р сургуулийн байранд хоёр ээлжээр хичээллэнэ.
Б.Туяа