Төгрөгийн хадгаламж 200 тэрбум гаруй төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-22 15:31:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны 4 дүгээр сарын эцэст 13.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 424.8 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 206.1 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.


Төгрөгийн хадгаламжийн 12 (88.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.5 (11.1 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.


Харин валютын хадгаламж 5.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 616.5 (10.4 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 976.5 (22.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.  

相关新闻