ТӨВ: Тариалалт 16.8 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймаг энэ онд 135.0 мянган га талбайд тариалалт
хийхээс одоогийн байдлаар 22.7 мянган га талбайд тариалалт хийж, тариалалтын
явц 16.8 хувьтай байна.
Үр тариа 19.4 мянган га-д буюу 27.7 хувьтай,
улаан буудай 18.7 мянга талбайд 30.9
хувьтай, төмс 2.8 га талбайд тариалсан ба 27.0 хувьтай, хүнсний ногоо 0.520
га талбайд тариалахаас 26.0 хувьтай байна.