СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд бороо орж сэрүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд бороо орж,
сэрүүсэхийг анхаарууллаа.
Маргаашийн 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур
тунадас орохгүй. Өдөртөө ихэнх сумын нутгаар бага зэргийн бороо орно. Салхи
баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө +3+8 градус,
өдөртөө +9+14 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд
8-13 метр. Агаарын температур шөнөдөө +5+7 градус дулаан, өдөртөө +9+11 градус
дулаан байна.
Энэ сарын 19-23-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +10+15 градус дулаан байна.