ӨМНӨГОВЬ: Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-18 09:11:22

Даланзадгад /МОНЦАМЭ/. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн 2023 оны эхний шатны шалгаруулалт амжилттай боллоо.

Өмнөговь аймгийн ЗДТГ, Инновац технологийн төв хамтран зохион байгуулж буй орон нутгийн 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эхний шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 30 бизнес эрхлэгчийг тодруулжээ.



 

Ажлын баг эхний шатанд тэнцсэн гарааны бизнес эрхлэгч залууст дараагийн шатны шалгаруулалтын талаар мэдээлэл, зөвлөмж, чиглэлийг өглөө.  

Тус хөтөлбөрийн эцсийн шатанд 11 шилдэг төслийг шалгаруулж, нийт 120 сая төгрөгийн санхүүжилт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хамтран ажиллана.

 

Энэхүү хөтөлбөр нь орон нутагт гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймгийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, шинээр бизнес эрхэлж байгаа залуучуудыг сургаж, мэдлэг чадвартай, бизнесийн сэтгэхүйтэй болгох, гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний дэвшүүлсэн шилдэг бизнес санаануудыг шалгаруулж, дэмжиж цаашид тогтвортой хөгжүүлэх зорилготой.

相关新闻