ТӨВ: Зуунмод суманд 25.1 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Номт багийн нутаг
дэвсгэрт 25.1 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил явагдаж байна. Тус
бүтээн байгуулалт нь Б.Цог генералын хөшөө орчимд
байрлах бөгөөд эхний үе шатны ажлуудыг "Баян дөрвөлж" ХХК гүйцэтгэж байна.
Үүнд, цахилгаан хангамж, усан хангамж, авто
зогсоол, усан толио, явган зам, гэрэлтүүлэг, сандал сүүдрэвч, харуулын байр,
ногоон байгууламж зэрэг багтах юм.
Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн эхний бүтээл байгуулалтын ажлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.