ОРХОН: Багуудад “Цахим булан” ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-17 12:36:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор Багийн ажлын албанд “Цахим булан” ажиллуулж эхэллээ. Үүнийг “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд байгуулж орон нутгийн төсвөөс 58 сая төгрөг зарцуулжээ.

Тухайлбал, Баянцагаан баг 6000 хүн амтай бөгөөд өдөрт дунджаар 40 хүн Багийн ажлын албаар үйлчлүүлдэг байна. Үүний 10 хувь нь төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авдаг ажээ. Иймд иргэд өөрсдөө цахимаар мэдээллээ авах боломжийг хангаж “Цахим булан”-г байгуулсан байна. Уг буланд өндөр хурдны интернэтэд холбогдсон компьютер, скайнер, хэвлэгч, ТҮЦ машин байрлуулжээ. Энэ мэтчилэн бүх багийг “Цахим булан”-тай болгох юм.

2021 онд орон нутгийн төсвийн 47.7 сая төгрөгөөр Баян-Өндөр, Жаргалант сумын 25 Багийн ажлын албаны зохион байгуулагчдад суурин компьютер өгсөн бол Нутгийн хөгжлийн сангийн 34 сая төгрөгөөр бүх багийн “Иргэний танхим”-ыг тохижуулсан аж. 

相关新闻