ДОРНОД: Жилд 400 орчим хос гэрлэлтээ бүртгүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт жилд 400 орчим хос гэрлэлтээ бүртгүүлж байна. Тухайлбал, 2019 онд 351 хос, 2020 онд 401 хос, 2021 онд 321 хос гэр бүлээ батлуулжээ.
Сонирхуулахад, Баян-Уул,
Баяндун, Дашбалбар зэрэг буриад сумдад гэрлэлтээ бүртгүүлэх хүсэл илүү байгааг
статистик мэдээллээс харж болно. Баяндун суманд 2019 онд 20 хос, Баян-Уул
суманд 2020 онд 16, Дашбалбарт 2021 онд 19 хос гэрлэлтээ бүртүүлсэн нь бусад
сумаас өндөр тоон үзүүлэлт юм.
2021 онд 18-19 насандаа 12 хос, 20-29
насандаа 192 хос, 30-39 насандаа 89 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 50-иас дээш
насны 14 хос албан ёсоор гэрлэжээ.
Харин Дорнод аймгийн хэмжээнд 2020 онд
101 хос, 2021 онд 94 хос шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна.