“Нүдэн сондор”-ын жүжигчид кино театрт зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Tugs Entertainment”-ийн бүтээл “Нүдэн сондор” уран сайхны кино “Тэнгис”, “Соёмбо” “Гэгээнтэн” зэрэг кино театраар үзэгчдийн хүртээл болж байна.
Найруулагч Д.Энхбаатарын бүтээл тус киноны гол дүрд МУСТА жүжигчин Г.Золбоот, жүжигчин Э.Чинзориг, Б.Золжаргал, загвар өмсөгч О.Амгаланбаатар нар тогложээ.
Үнэнч нөхөрлөлийн тухай гэгээлэг түүхийг өгүүлсэн энэ киноны уран бүтээлчид өчигдөр үзэгчдэдээ нэгэн сюрприз барьжээ. Тэд “Тэнгис” кино театрын үзвэрийн танхимаар зочилж үзэгчидтэйгээ уулзсан юм. Мөн киноны гол дүрд тоглосон П.Намуун охин кино театрт зочлов. Тэрээр дөрвөн настайдаа “United Colors of Benetton” брэндийн модель болж байсан бол 2015 оны “Бяцхан мисс” улсын уралдааны жүжигчин мисс, “little miss world” уралдааны “Princess miss”, Монголын Хүүхдийн ордны алтан медаль хүртэж байжээ.
Ж.Болор