ӨМНӨГОВЬ: Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн сурч, амьдрах нөхцөлд анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагч болон тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах
өдрийг энэ жил “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэлээ.
Энэ өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Сувилагчдын баяр”-ын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн оролцон баяр хүргэж, аймаг, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гаргаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа.
Эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд ачааг үүрч ажиллаж байдаг сувилагч болон тусгай мэргэжилтнүүдийн нийгмийн асуудалд анхаарал тавьж, орон нутгийн зүгээс мөнгөн урамшуулал олгох, мэргэжил дээшлүүлэхэд дэм болж сургалтын төлбөр зэргийг шийдвэрлэн ажиллаж байна.
Тухайлбал, 2023 он гарсаар 20
сувилагчид 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн магистрын шатанд суралцуулж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн дэмжлэгт 5 сувилагчийг
хамруулж, нэг сувилагчид 5 ханатай гэр олгожээ.
Мөн БОЭТ-д хавдрын хими эмчилгээг илрүүлэх зорилгоор хүний нөөцийг
бүрдүүлэн 2 сувилагчийг хөнгөвчлөх болон хими эмчилгээний чиглэлээр орон нутгаас дэмжин суралцуулж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд сувилагч мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байдаг. Үндэсний статистикийн хорооны 2022 оны судалгаагаар нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаар 244 байгаа бол Өмнөговь аймагт 375 буюу улсдаа тэргүүн эгнээнд орж байгаа гэсэн тоон мэдээлэл гарчээ.