СЭЛЭНГЭ: Сувилагч, тусгай мэргэжилтний дунд зохион байгуулах олон төрөлт тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” ажил мэргэжлийн ур чадвар, спорт урлагийн олон төрөлт тэмцээний нээлт “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” явган алхалтаар өнөөдөр эхэллээ.
Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд болж буй энэхүү олон төрөлт
тэмцээн цар тахлын улмаас гурван жил тасраад байсан юм.
Жил
бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэхүү эрүүл мэндийн салбарын эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдийн олон төрөлт тэмцээнийг бямба, ням гарагт үргэлжлүүлнэ.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн 17
сум, 6 тосгонд нийт 587 сувилагч, тусгай мэргэжилтэн иргэдэд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээг хүргэн ажиллаж байна.