СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-12 13:56:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +18+23 градус дулаан байна.

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө +19+21 градус дулаан байна.

5 дугаар сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13-нд зарим сумын нутгаар, 14-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +3+8 градус, өдөртөө +12+17 градус дулаан байна.

相关新闻