БАЯНХОНГОР: "Тэрбум мод - Нэг мод тарихаас эхэлнэ" уриан дор өрх бүр мод тарихыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-10 09:56:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 7-19-ний өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Баянхонгор аймаг "Тэрбум мод - Нэг мод тарихаас эхэлнэ" уриан дор өрх бүр мод тарихыг уриаллаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг ойн сан гэдэг. Ойн санг талбай, ургаа модны эзэлхүүнээр нь илэрхийлснийг ойн нөөц гэдэг байна. Тэгэхээр өрх бүр хашаандаа мод тарьснаар ойн санг ч бүрдүүлэх боломжтой аж.

Баянхонгор аймгийн ойн сан 820.681 га бөгөөд буюу нутаг дэвсгэрийн 7.06  хувийг эзэлдэг. Ойн сангийн талбайн 96 хувийг  заган ой,  4 хувийг шинэсэн ой тус тус эзэлдэг байна.

Нэг мод жилд дунджаар 21.7 кг хүчилтөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг. Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг. Тэгвэл ой мод нь тоос шороог 21-78 хувь хүртэл, дуу чимээний 25 хувийг өөртөө шингээдэг байна. 

Суулгацаа хэрхэн зөв сонгох талаар мэдээллийг хүргэж байна.


相关新闻