Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн түвшин 11.3 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-10 07:57:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн түвшин энэ сарын 5-ны өдрийн байдлаар 11.3 хувьтай байна.


ҮСХ-ноос мэдээлж буйгаар, энэ нь өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Өнгөрсөн 3 дугаар сард инфляцын түвшин нийслэлд 12.1 хувьтай, улсын хэмжээнд 12.2 хувьтай байв. Инфляцад:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.0 хувь, 
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, 
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь, 
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 13.0 хувь, 
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь, 
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24.0 хувиар өссөн дүнтэй байна.



相关新闻