Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-10 09:47:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 9 сард импортоор 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан байна.


Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 74.4 сая ам.доллароор буюу 0.9 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Дээрх хугацаанд суудлын болон ачааны авто машины импорт багассан байна. Тухайлбал, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад суудлын 77.992 автомашин импортолсон нь 16.7 хувь, ачааны 17.316 автомашин хилээр оруулсан нь 22.1 хувиар багассан үзүүлэлт аж.


Харин авто бензинийг энэ оны эхний 9 сард 625 мянган тонноор импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувь багассан бол дизелийн түлш 1.36 сая тонн хүрч 10.5 хувиар нэмэгджээ. 





相关新闻