Суданы сөргөлдөгч талуудын хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭР-РИЯД. /DW/.
Улаан тэнгисийн эргийн Жедда хотноо
болж буй Суданы сөргөлдөгч талуудын хэлэлцээнд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй
байна.
Суданы арми болон
шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний
улмаас олон зуун хүн амиа алдаж, олон мянган хүн шархдаад байна.
Саудын Арабад өнгөрсөн бямба
гарагт эхэлсэн хэлэлцээнд талууд тус бүр нэг төлөөлөгчөө илгээжээ. Гэхдээ Саудын
Арабын дипломатч даваа гарагт “AFP” агентлаг мэдээлэхдээ, одоогоор “ямар нэгэн ахиц дэвшил” гараагүй байна гэв.
“Бүрмөсөн гал
зогсоох асуудлыг хэлэлцээгүй байна.
Талуудын аль аль нь тулалдаанд ялах чадвартай гэдэгтээ итгэлтэй байна”
гэж дипломатч нэмж хэлжээ.
Түүнчлэн талуудын
хувьд мөргөлдөөнийг зогсоохоос илүүтэй аюулгүй гарц бий болгох зэрэг
хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийж байгаагаа
илэрхийлсэн байна. Суданд дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш хэд
хэдэн удаа гал зогсоохоор тохиролцсон ч бүгд төд удалгүй зөрчигджээ.
Хэлэлцээ “ирэх
өдрүүдэд” үргэлжлэх төлөвтэй байна гэж Саудын Арабын Гадаад хэргийн мэдээлсэн ч
тодорхой хугацааны талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна. Тус яам мөн “мөргөлдөөнийг
бүрмөсөн зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд өргөтгөсөн бүрэлдэхүүн бүхий хэлэлцээ
хийхийг” уриалжээ.