ДОРНОД: Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-09 14:34:57

Чойбалсан /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын талбайд тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг энэ сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Иргэд энэхүү үзэсгэлэн худалдаанаас өөрийн сонирхож байгаа тарьц суулгацаа худалдан авахаас гадна зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм. 

Аймгийн БОАЖГ-аас сүүлийн жилүүдэд хавар, намартаа энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж хэвшээд байна. Энэ хаврын үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сумын хэмжээнд модны үр, тарьц суулгаад худалдан борлуулдаг 10 орчим иргэн бий. Тэд дээрх үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаас гадна ОХУ-ын Чита хотоос иргэн Н.Ариунаа алим, чавга, усан үзмийн гурван төрөл, тоор жимсний тарьц суулгацтай ирж оролцож байна. 

相关新闻