БАЯНХОНГОР: Цалинтайгаар дадлагажаад мэргэжлээрээ ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-09 13:50:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас 20 залуу сонгогдон Ухаа худаг уурхайн Мэргэжлийн сургалтын төвд, цалинтайгаар дадлагажуулан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна

Залуус Ухаа худагийн хүнд машин мехнизмын операторын сургалтад суугаад, нэг жил орчмын хугацаанд ажлын байран дээр дадлагажин ажиллах бөгөөд цаашид нутаг орондоо мэргэжлээрээ ажиллах юм. 

Тус уурхайд хүнд машин механизмд засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төв, ажиллагсдын нэгдсэн оффис, уурхайн оператор бэлтгэх симулятор сургалтын төв зэрэг шаардлагатай дэд бүтцүүд төвлөрөн байрладаг.

Үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Ухаа худаг уурхай нь давхардсан тоогоор нийт 5000 орчим монгол залуусыг мэргэжлийн болон дадлагажуулах сургалтад хамруулж бэлтгэсэн байна.

Уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нутагшуулж, дэд бүтцийн цогц шийдлийг бий болгосноор Ухаа худаг цогцолбор нь дотоодын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ шат ахиулж буй юм.

相关新闻