ОРХОН: Хавар, намрын мод тарилтаар 4.7 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
Жил
бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт “Бүх нийтээр мод
тарих” үндэсний өдөр тохиодог. Энэ жил төр, хувийн хэвшил, иргэдийн
оролцоотойгоор 1200 га талбайд 4,7 сая мод тарина. Уг өдрийг угтаж энэ сарын 10-нд А.Амарын
талбайд 27
нэр төрлийн 500 гаруй тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гарна. Хаврын
мод тарилтаар, Жаргалант сумын Хонгор
морьтын амын ойн санд 48 га талбайд 110 мянган ширхэг, Олон улсын байгууллагатай хамтран Хөшөөтийн
даваанаас Гурван замын уулзвар хүртэл авто зам дагуу 476 мянган ширхэг, Согоот уулын ойн санд 605 мянган ширхэг
мод тарина.
Мөн
Говил
багийн төмөр замын гармаас Хангал гол дагуу 40 га талбайд гурван сая мод, газар тариалангийн хөрс
хамгаалах,
ойн зурваст 18,2 мянган ширхэг модыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тарина. Хаягдлын далан орчим, цагаан тоосны
дэгдэлтийг сааруулах ойн зурвас үргэлжлүүлэн байгуулах ажилд 500 мянган ширхэг
модыг аймаг, Эрдэнэт үйлдвэр хамтран тарих юм. Хот орчимд 15 га талбайд 2500
ширхэг мод тарихаар төлөвлөж байна.
Ингэснээр Орхон аймаг энэ онд нийт 1200 га талбайд 4.7 сая ширхэг мод тарина.
Орхон
аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд
өнгөрсөн хавар долоон байршилд мод тарьснаас модны амьдралын хувь 80,3 хувьтай үнэлэгджээ.