Монголын 4 боксчин шөвгийн 16-д шалгараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-08 14:32:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж байна. Дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор манай улсаас 10 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Х.Энхмандах, Б.Чинзориг, Б.Мишээлт, Ж.Отгонжаргал нарын 4 боксчин шөвгийн 16-д шалгараад байна.


Эднээс 63.5 кг-ын жинд өрсөлдөж буй Б.Чинзориг хамгийн түрүүнд шөвгийн 8-д шалгарч, хэсгийн аваргын төлөө Куба улсын алдарт боксчин Лазаро Алварезтай тоглохоор болжээ.


Харин 75 кг-ын жинд "Гуанжоу-2010" Азийн наадам болон 2013 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ж.Отгонжаргал Сенегалын Антоне Алфонсе Мендитэй эхний тулаанаа хийж, 5:0-ээр илүүрхэж ялсан.                                    

Тэрбээр маргааш шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө 2021 оны Белградын дэлхийн аварга Кубын Йонли Эрнандес Мартинезтэй хүч үзэх юм.

 

“Ташкент-2023” сонирхогчдын боксын ДАШТ-ий долоо дахь өдөр Монголын хоёр боксчин өрсөлдсөнөөс 51 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхмандах анхны тулаанаа хийж, Беларусийн Дзианис Салоцкихийг 4:1-ээр буулгаж авсан.                                                  

Манай боксчин дараагийн шатанд Барбадосын Жабали Брееди, Испанийн Мартин Молина Салвадор нарын хэн ялсантай нь нөгөөдөр хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө нударга зөрүүлнэ. 

相关新闻