ДОРНОГОВЬ: Тусгай зөвшөөрлийн тоогоор тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-04 10:40:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан судалгаагаар 2023 оны гуравдугаар сарын байдлаар Дорноговь аймагт нийт 342 тусгай зөвшөөрөл олгосноос ашиглалтын 214, хайгуулын 128 тусгай зөвшөөрөл байна.

Энэ тоогоороо Дорноговь аймаг улсын хэмжээнд тэргүүлж буй. Харин 2016 онд Дорноговь аймгийн нутагт ашигт малтмалын 561 тусгай зөвшөөрөл байсныг 2019 онд  367 болгож цөөлжээ.

Орон нутгаас байгаль орчны тодорхой хууль тогтоомжийг зөрчиж, ус ашиглах гэрээ байгуулдаггүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэггүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалддаг, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй хариуцлагагүй компаниудын үйл ажиллагааг дэмжихгүй гэж мэдээллээ.

相关新闻