ТӨВ: 79 жилийн өмнөх энэ өдөр Төв аймагт кино театрын суурь тавьж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн
ой энэ онд тохиож байгаа. Иймд тус аймгийн түүхэн товчооноос түүвэрлэн, цувралаар
хүргэж байна.
1944 оны 5 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотын Кино хорооноос нүүдлийн нэг киног киномеханикч Сэрээтэр авч ирж гаргаж байснаар Төв аймагт Кино үзвэрийн байгууллагын суурийг тавьжээ. 1950 оноос суурин кинотой болсон бөгөөд нүүдлийн киноны тоо нэмэгдсэн байна. Тухайн үед кино механикчаар Л.Готов, Ж.Гүржав, Алтангэрэл, Л.Жанлав, Н.Донтор, Ж.Данжаад, Ц.Нацагням нар ажилласан байна. Төв аймгийн сумдаас анх Эрдэнэ сумын клуб 1954 онд кинотой болж байсан түүхтэй.
1960-аад онд 1,5 сая
төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, бие даасан кино салбар болсон ба 1966 оны 10 дугаар сард өргөн дэлгэцтэй болж, 1000 орчим кино
зургийн фондтой, нүүдлийн 36 кино цэгт жилд 450-500 удаа зургийн солилт хийж
760 гаруй мянган хүнд үзүүлдэг байв.
Тэр үед техникчээр
Ц.Лхамсүрэн, Ж.Данжаад, Г.Чулуунбаатар, монтажчнаар П.Оюун, Л.Пүрэвсүрэн,
Ч.Хорлоо нар ажиллаж байв. 1965 онд Кино театр болон өргөжиж анхны даргаар нь
Л.Готов томилогдсон бөгөөд 1971-1973 онд Кино засвар газрын даргаар Б.Базар,
1973-1982 онд Н.Галбадрах, 1982-1992 онд Г.Шагдарсүрэн, 1992-1996 онд Д.Сундуй нар
ажиллажээ.
Төв аймагт 1983 онд 200 хүний суудалтай кино театр ашиглалтад орж байжээ. Өдгөө Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 180 хүний суудалтай кино театр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж: Төв аймгийн Музей, Төв аймаг 100 жил хуудас