ТӨВ: Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ онд 690 сурагч өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-02 17:03:47

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд энэ онд Ерөнхий боловсролын сургуульд 18.590 сурагч суралцаж байгаа бөгөөд 9 дүгээр ангийг 1601 сурагч, 12 дугаар ангийг 660 сурагч төгсөнө. Энэ жил 690 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр баталгаажсан байна.

Сумдаар нь авч үзвэл Зуунмод сумаас 229 сурагч, Батсүмбэрээс 68 сурагч, Жаргалантаас 38, Эрдэнэсантаас 32, Борнуураас 31, Заамар сумаас 30 сурагч тус тус төгсөх бол Аргалант сумаас 5, Өндөрширээтээс 5, Дэлгэрхаан сумаас 4 төгсөгч байна. Сурагчдын дийлэнх хувь нь математик, нийгэм, англи хэл, монгол хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох эрхээ авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр авсан бөгөөд 660 сурагч өгөх байснаас 628 сурагч өгч, ирц 95.1 хувьтай байв. Тус шалгалтын батламж хуудсыг энэ сарын 5-ны өдрийн 15.00 цагаас хойш Eyesh.eec.mn сайтаас авах боломжтой аж.

相关新闻