ДОРНОГОВЬ: Орон сууцны үнэ м.кв нь 970 мянгаас 3.5 сая төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хуучин орон сууцны үнэ нэг м.кв нь 970 мянгаас 1.3 сая төгрөг байна.
Харин 2010 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ нэг м.кв нь 1.6-2 сая төгрөг, шинээр ашиглалтад орсон болон орох гэж байгаа орон сууцны үнэ нэг м.кв нь 1.9-3.5 сая төгрөгийн үнэтэй байна.
Дорноговь аймгийн нийт өрхийн 57.6 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг бол 41.1 хувь нь уламжлалт сууц болох гэр, байшинд, 1.3 хувь нь бусад сууцанд амьдарч, орон сууц, хувийн байшинд амьдардаг айл өрх жил бүр нэмэгдэж байгаа аж.