С.Мойлтмаа зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас гарч, эх орондоо ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-05-02 13:00:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судан Улсад түр томилолтоор ажиллаж байсан "UNICEF Mongolia" байгууллагын ажилтан С.Мойлтмаа өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.


Түүнийг гэр бүлийнхэн нь болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар угтан авчээ. Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас эсэн мэнд эх орондоо эргэж ирсэнд Монгол дахь НҮБ-ын хамт олон баяртай байгаагаа илэрхийлсэн аж.

 

Зэвсэгт мөргөлдөөний халуун цэгээс аюулгүй газарт шилжүүлэхэд болон бусад талаар НҮБ болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам тус тус дэмжлэг үзүүлж ажиллажээ.

相关新闻