СҮХБААТАР: ЭМТ-ийн шинэ барилгын ажил 95 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-28 14:31:47

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Мөнххаан суманд улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй 777 м.кв, 17 ортой эрүүл мэндийн төвийн барилгын гаднах ажил дууссан, дотоод засал чимэглэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд барилгын гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна.


Барилгын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудад ажлаа шуурхай хийж, хугацаандаа дуусгах үүргийг өглөө. Мөнххаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд тус суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэхүү эрүүл мэндийн төвийн шинэ барилга юм. Мөн 4 км хатуу хучилттай авто зам, нутгийн удирдлагын ордны барилга шинээр барьж буй.  

Мөнххаан сумын 100 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тэмдэглэнэ.

 

相关新闻