ДОРНОГОВЬ: Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-27 13:15:54

Сайншанд /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын нэгдүгээр багт барьж буй Иргэдийн хөгжлийн барилгын гүйцэтгэл дуусч ашиглалтад орох дөхжээ.

Тус барилгыг аймгийн 806.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд В1 давхартайгаа гурван давхар юм. Иргэдийн хөгжлийн төвийн барилга нь зоорийн давхартаа агуулах техникийн өрөө, нэгдүгээр давхартаа ажлын өрөөнүүд, ариун цэврийн өрөө, коридор, шатны хонгил, хоёрдугаар давхартаа багийн Засаг дарга, дотоод ажил, хуралдааны зориулалттай иргэний танхим, хэсгийн ахлагч нарын өрөө, ариун цэврийн өрөө  бүхий даацын тоосгон ханатай угсармал хучилттай аж.

Иргэдийн хөгжлийн төв баригдсанаар иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл бүрдэж, төрийн байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, ажлын уялдаа холбоо сайжирна хэмээн албаныхан мэдээлэв.

相关新闻