Монгол, Италийн хотууд "Ах дүү" хот болох Санамж бичиг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУИХ-ын Тамгын газрын даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцав.
Энэ үеэр Итали Улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн тэдднийг Нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзаж, жижиг дунд бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Мөн Монгол, Италийн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болох санамж бичиг байгуулахаар тохиролцов.
Ч.Ариунболд