ГОВЬ-АЛТАЙ: Алтайн магтаал зохиох уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-27 14:30:47

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2022 оны 21 дүгээр тогтоолын дагуу Хантайшир уулын аймгийн түүхт 100 жилийн ойн  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Алтай нутгийг магтан алдаршуулсан магтаал зохиох уралдаан зарлалаа. 


Уралдаанд мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогч иргэд оролцох боломжтой ба бүтээлийн агуулга нь Алтай нутгийн бахархал, үнэт зүйл, байгаль, уул ус, баатарлаг бахдам түүх, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, зон олны өв соёл, уламжлал, эв нэгдлийг магтсан сэдэвтэй байх юм. Зохиосон магтаалд ая дан хийж, хөгжмийн зэмсэг ашиглан магтаалыг хайлсан чанарын шаардлага хангасан бичлэгийг ирүүлнэ. Мөн орчин цагийн хөгжмийн зэмсэг, урсгал, төрөл жанрыг багтаасан уламжлалт магтаалын хэлбэрийн хэв шинжийг хадгалсан, хуучин магтаал сэргээхгүй бөгөөд оюуны өмчийн зөрчилгүй бүтээл байх ёстойг Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас танилцууллаа.


Бүтээлийг энэ оны зургаадугаар сарын 10-14-ний хооронд Соёл, урлагийн газарт хүлээн авах ажээ. Уралдаанаас шалгарсан нэг бүтээлд батламж олгон таван сая төгрөгөөр урамшуулж, оюуны өмчийн эрхтэйгээр олон нийтэд түгээн сурталчлах аж. 

相关新闻