ГОВЬ-АЛТАЙ: ДОХ, БЗДХ-ын кабинетаар 570 гаруй иргэн үзлэг оношилгоонд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-26 12:10:25

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар БЗХӨ-ий 11 тохиолдол бүртгэгджээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ДОХ, БЗДХ-ын кабинетаар 2023 оны нэгдүгээр улиралд нийт 570 гаруй иргэн үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Үүнээс бэлгийн замаар дамжих халдварын өвчлөлийн 11 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд жирэмсэн эмэгтэйчүүдээс илрээгүй бол өсвөр насны нэг хүүхдээс илэрсэн. Илэрсэн тохиолдлуудыг хавьталтай нь хамтад нь 100 хувь бүрэн гүйцэд эмчилсэн тухай Нэгдсэн эмнэлгийн ДОХ, БЗДХ-ын кабинетын их эмч П.Булгамаа танилцууллаа. Тэрбээр "БЗХӨ улсын хэмжээнд нэмэгдэж байгаа ч манай аймгийн тухайд сүүлийн улирлуудад тохиолдлын тоо буурсан. Дээрх өвчлөлийг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг багасч эрт илрүүлгийн дэмжих төвөөр үйлчлүүлж байгаа 18-34 насныхан л хамрагдаж байна" гэлээ.


Бэлгийн замаар дамжих халдварт өвчний гол шалтгаан нь залуус олон бэлгийн хавьтагчтай байна. Насны хувьд 24-39 насны залуу үеийнхэн байна хэмээн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ, ДОХ-ын эмч П.Булгамаа мэдээллээ. 



相关新闻