ДОРНОГОВЬ: Шатрын өсвөрийн улсын аварга У.Ухаанбилэгт хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, аймгийн "Хан Баянзүрх" шатрын холбооны тэргүүн Б.Ганзориг өсвөрийн шатарчдын Монгол Улсын аварга У.Ухаанбилэгийг хүлээн авч, хүндэтгэл илэрхийлжээ.
Өсвөрийн шатарчдын
Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 1-5-нд Улаанбаатар хотод болсон. Тэмцээнд
Г.Мөнхтүвшин дасгалжуулагчтай "Хутагтын мэлмий" клубийн тамирчин
Уранбилэгийн Ухаанбилэг зургаа хүртэлх насны эрэгтэй ангилалд есөн өрөг
тоглохоос найман өрөгт хожиж 2023 оны өсвөрийн шатарчдын Монголын Улсын аваргаар шалгарч Алтан медалийн эзэн болсон байна.
Тэмцээнд нийт 21
аймаг, 33 академи клубийн 720 орчим шилдгийн шилдэг өсвөрийн тамирчин таван өдрийн турш өрсөлдөж Дорноговь аймгаа
төлөөлөн "Хутагтын мэлмий" клубийн найман тамирчин, “Уран нүүдэл" клубийн гурван тамирчин, Замын-Үүд сумын “Chess” клубийн гурван тамирчин, аймгийн Биеийн
тамир спортын газрын 11 тамирчин нийт 25 тамирчин амжилттай оролцжээ.
Шатрын
өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2002-2005 он хүртэл Бадамдоржийн
Ариунбүүвэй 9-12 насандаа алтан медаль хүртэж байсан бол 2015 онд Ганхөлөгийн
Халиунаа найман насандаа алтан медалийн эзэн болж байжээ. Түүнээс хойш найман
жилийн дараа Уранбилэгийн Ухаанбилэг алтан медаль хүртэв.