ОРХОН: Энэ жил 4.7 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан
Орхон аймаг хавар, намрын мод тарилтаараа 1.9 сая га талбайд 4.7 сая мод
тарина.
Мод тарих байршлууд:
- Жаргалант сумын
Хонгор морьтын амын ойн санд 48 га талбайд 110 мянган ширхэг
-
Хөшөөтийн даваанаас Гурван замын уулзвар хүртэл авто зам дагуу 476 мянган
ширхэг
- Согоот уулын ойн
санд 605 мянган ширхэг
- Говилын төмөр
замын гармаас Хангал гол дагуу 40 га-д 3 сая
- Газар
тариалангийн хөрс хамгаалах, ойн зурвас 18,2 мянган ширхэг модыг “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ
- Хаягдлын далан
орчим, цагаан тоосны дэгдэлтийг сааруулах ойн зурвас байгуулах ажилд 500 мянган
ширхэг мод тарина
- Хот орчимд
ногоон төгөл бий болгох зорилтын хүрээнд Гурван зам, Тарлан толгой,
Сархиа уул орчмын 15 га талбайд 2500 ширхэг мод тарихаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд
долоон байршилд олон нийтийн оролцоотойгоор тарьсан бөгөөд модны амьдрах чадвар 80,3 хувь байна гэж БОАЖГ-аас хэвлэлийн бага хурал хийх үеэр онцоллоо.