СҮХБААТАР: Бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-24 12:47:37

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд нийт бизнес эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл бизнесийн салбарт эмэгтэйчүүд илүү манлайлж байна. Тиймээс тэднийг алдаршуулж, үйл ажиллагааг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сүхбаатар аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Lady entrepreneur-2023 ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж,  бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулахаар болжээ.

Өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч, нийгмийн бүхий л салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл 100 эмэгтэй анхны ёслолд оролцоно. Орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бие биенээсээ суралцаж, туршлага судлахын зэрэгцээ бизнесээ илүү өргөжүүлж, хэрхэн амжилтад хүрэх чиглэлээр шинэ соргог мэдээ мэдээллүүдийг авах юм. 


Lady entrepreneur-2023 ёслолын үйл ажиллагаагар Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй, Шилдэг гарааны бизнес эрхлэгч эмэгтэй гэсэн хоёр номинацын эзнийг шалгаруулах аж. 

相关新闻