ГОВЬ-АЛТАЙ: Өсвөрийн зохиолчдын уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-24 13:02:03

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, дэлхийн сонгодог зохиолуудыг сурталчлах, шүлэг яруу найраг бичих сонирхолтой хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэх зорилготой "Алтайн өсвөрийн 100 зохиолчийн уулзалт" болов.


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас зарласан “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулсан тухай Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Уулзалтад яруу найраг сонирхдог хүүхэд залуус, тус аймгийн “Хантайшир” утга зохиолын нэгдлийн зохиолч яруу найрагчид оролцож уран бүтээлийн ярилцлага өрнүүлсэн юм.

Мөн үеэр аймгийн Нийтийн номын сангаас Дэлхийн сонгодог зохиолуудаар сэдэвчилсэн номын үзэсгэлэн дэлгэж хүүхэд багачуудад үзүүлэн таниулсан нь ихээхэн ач сонирхолтой байсан тухай хэмээн оролцогч хүүхдүүд хэлж байлаа.


Дэлхийн сонгодог зохиолуудаас уншиж судалснаар оюуны цар хүрээ тэлж, шүлэг яруу найраг сонирхдог хүүхдүүдийн сонирхлыг нэгтгэж хөгжүүлснээр цаашид авьяас чадвар нь хөгжихөд эерэг нөлөөлөл үзүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.

相关新闻