ДУНДГОВЬ: Бизнес хөгжлийн төвд үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-21 11:11:37
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн "Бизнесийн хөгжлийг дэмжих төв" ашиглалтад ороход бэлэн болж, үйлдвэрлэгчдийг бүртгэж байна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажлын байр байхгүй, түрээсийн үнэ гэх бэрхшээл байдаг. Тэгвэл аймгийн ЗДТГ-аас ашиглалтгүй байгаа хуучин барилгыг засварлан энэхүү асуудлыг шийдэж байна.

Тодруулбал, 2019 оноос өмнө Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээллэж байсан хуучин барилгыг ОНХС-гийн 542,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын байраар хангах шийдвэр гаргасан юм. 
Тус төвд шинжлэх ухаан, технологи, инновац шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай түүхий эд боловсруулж, өртөг нэмсэн бүтээгдэхүүн гаргах, цаашлаад аймгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад дотоод зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго бүхий тогтвортой, өсөлттэй үйл ажиллагаа явуулах зорилготой үйлдвэрлэгчдийг дэмжин түрээсгүй ашиглуулах ажээ.
Аймгийн ЗДТГ-аас дээрх шаардлагад нийцсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгчдийн хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авч байгаа аж. 
Лавлах утас: 70593075, 99770197, 99101442 

相关新闻