ӨМНӨГОВЬ: Иргэдийг богино хугацааны мэргэшил олгох сургалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-21 07:24:42

Даланзадгад /МОНЦАМЭ/  Дэвшилтийг өрх бүрд” дэд хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын харьяат ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг богино хугацааны мэргэшил олгох сургалтад хамруулж байна.

 

Тухайн сургалтыг Өмнөговь аймгийн ХХҮГ, Политехникийн коллежтой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оператор, тогооч, үсчин, оёдолчин гэсэн дөрвөн мэргэшлээр нийт 60 хүн бүртгүүлэн суралцаж байна.

 


Сургалт нэг сарын хугацаанд нийт 168 цагийн хичээлээр үргэлжилнэ. Энэхүү сургалтад хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучилж байгаагаараа онцлогтой.


 

Орон нутгийн иргэдийг ийнхүү урт болон богино хугацааны мэргэшил олгох сургалтад хамруулснаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэж хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, өрхийн орлого тогтворжих зэрэг олон давуу талууд бий болно хэмээн албаныхан үзэж байна. 

相关新闻