ДУНДГОВЬ: ХЭҮК-ын ажлын баг Дундговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-18 08:14:02
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Хүний эрхий үндэсний комиссын ажлын баг энэ сарын 17-18-нд Дундговь аймагт ажиллаж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрхий үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нараар ахлуулсан тус багийн гишүүд өнөөдөр аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, хууль, хяналтын байгууллагууд болон Сайнцагаан сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр хүний эрхийн тухай мэдлэг олгох сургалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцсон аж.

Мөн иргэдийг хүлээн авч гомдол мэдээллийг сонсох, санал солилцох, хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх, төрийн захиргааны албан хаагчид болон иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудад сургалт хийх, хуульч, өмгөөлөгч нартай уулзалт хийхээр төлөвлөжээ.  

相关新闻