ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн салбарынхан спортоор өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад
/МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд
эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд “Хамгийн чухал нь эрүүл мэнд” уриан дор спортын
наадмыг энэ сарын 14-16-нд зохион байгууллаа.
Спортын 5 төрлөөр 20 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд тэргүүлсэн тамирчдын шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга
Ц.Амартөгс гардууллаа. Тэрбээр хэлэхдээ, Өмнөговь
аймаг эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг хүртээмжтэйгээр сайжруулах, ард иргэдийн эрүүл мэндэд анхаарах
чиглэлд 2022 онд 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн ажилласан.
Цаашлаад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын нийгмийн халамж, амьдрах нөхцөл
боломжийг дэмжин хүний нөөцөд анхаарч ажиллахаа онцлон хэллээ.
Энэ удаагийн тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Баруун
бүс”-ийн баг тамирчид, дэд байрыг БОЭТ-ийн 1-р баг, гутгаар байрыг БОЭТ-ийн 2-р
багийн тамирчид эзэллээ.
Өмнөговь аймгийн ЗДТГ, НҮБ-ын
Хүүхдийн сантай 2023 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд эрүүл мэндийн
салбарын эмч мэргэжилтэн, ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд үе шаттайгаар хамруулан эрүүл мэндийн салбараа дэмжин ажиллаж
байна.